ЭРХЭМ ЗОРИЛГО

Шувууны томуу

халдварт өвчин үүсгэгддэг.Хоруу чанар өндөртэй шувууны томуугийн вирус нь гадаад орчинд тэсвэртэй.

 ҮҮСГЭГЧ: Өвчний вирус нь Orthomyxoviridae овгийн Infiuenzavirus-ын төрөлд багтдаг ба дотроо А,В,С гэсэн 3 хэв шинжтэй. Томуугийн А хүрээний 15 дэд хэв шинжийн вирусийн дийлэнх нь шувуунд өвчлөл үүсгэгдэг харин геммагглютинин  уургийн H1,H2,H3, нейраминадаза уургийн N1,N2 хэвшинжүүдийг агуулсан вирус нь хүнд өвчлөл үүсгэгдэг. Шувуудын дунд томуугийн А хүрээний вирус эргэлтэнд байдгаас томуугийн H5,H7 уургийн бүтэц бүхий хэв шинж нь эмгэг төрүүлэмж буюу хоруу хоруу чанар өндөртэй вируст тооцогддог.

 ТАРХАЛТ:Индонез, Вьетнам, Лаос, Бангладиш, Египт, Ирак, Нигер, Турк, Тайланд, Өмнөд Солонгос, Лаос, Компучи, Хятад, Япон, Гонконг, Пакистан, АНУ орнуудад орнуудад шинэ ба сэргэн тархах халдварт өвчний тоонд орж байна. (Зураг 1).

 Хамгийн сүүлд Ойри Дорнод, Ази, Европын орнуудад өвчин илрээд байна.

   ТАРХВАР СУДЛАЛ: Халдварын эх уурхай: Өвчтэй хүн, өвчтэй галуу, нугас тахиа, гахай зэрэг нь халдварын эх уурхай болно.

Халдвар дамжих зам: Шувууны сангас, шүлс, салс, ялгадсаар бохирлогдсон болон өвчтэй хүний эд зүйл, хувцас хунараар шууд хавьталын замаар халдвар авна. Өвчилсөн хүний ярих, найтаах, өвчтөний гуурсан хоолойг дурандах явцад нүдэнд үл үзэгдэх дуслуудаас халдвар авна. Халдвартай хүнсний зүйл шувууны гаралтай мах, өндөг хэрэглэх үед хүн халдвар авна.  (Зураг 2).

Нууц үе: 1-3 хоног үргэлжилж болно.                                                                                                                                                                                                                                            

ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ:

Өвчний үндсэн шинж тэмдэг нь гэнэт халуурах, биеийн халуун 38 хэм түүнээс дээш байх, ханиалгах, хоолой өвдөх, үе мөч булчин, шархирч өвдөх , нүдний салст үрэвсэх, амьсгалын замын багтраа үүсдэг учир амьсгалын дутагдалд орох, амьсгал давчдах ба амьсгаадах, амьсгалын дистресс хам шинж илэрнэ.                                                                                                                                                                                        

 ОНОШИЛГОО:

Лабораторийн шинжилгээнд ийлдэс судлал, молекул биологийн болон вирүс өсгөвөрлөх аргуудыг ашигладаг.

СЭРГИЙЛЭЛТ:

1. Гэрийн тэжээвэр шувуудын өндөгийг сайтар боловсруулан хүнсэндээ хэрэглэх, өндөгний цагаан болон шар уургийг гүйцэд болгож идэх, зэрлэг шувууны мах болон өндөгийг огт хэрэглэхгүй байх;

2. Галуу, нугас, тахиа, гахай зэрэг аж ахуй эрхэлдэг болон эдгээр амьтдын түүхий эдтэй харьцдаг өртөмхий бүлгийн хүн амын шувууны томуу өвчний талаар мэдлэг, дадлага, хандлагыг дээшлүүлнэ;

3. Олон улсын онгоцны буудал, хилийн боомтонд нисэх онгоц буулгах, галт тэрэг авто хөсгийг тусгаарлан зогсоох хяналтын талбайг байгуулах;

 ЭМНЭЛЗҮЙ: Хүндрээгүй бэтэг: Хөлрөмтгий, ядрамтгай, баруун сүвэрдэс аюулхай дор хөндүүлрэх, хар дарж зүүдлэх, хэвлий томрох, товгор зүйл өөрт мэдрэгдэх.

Идээлсэн бэтэг: Өвдөлт зовиур нэмэгдэнэ, хөлрөнө, хэл хуурай, өнгөртэй, тахикарди, элэгний ирмэг эсвэл бэтэг эмзэглэлтэй тэмтрэгднэ.

Цоорсон бэтэг: 1. Хэвлийн хөндийрүү цоорвол огиулж бөөлжинө, толгой эргэнэ, дотор муухайрна, түр ухаан балартна, биеэр ''чонон хярвас’’ туурч загатнана, хэвлийгээр өвдөж перитонитийн шинж илэрнэ. Энэ шинж тэмдэг 1-2 хоногт алга болно. 2. Плеврийн хөндийрүү хагарвал дээрх анафлаксын шинж илэрнэ, цээжээр өвдөнө, амьсгал давчдана, хуурай ханиана, плевритийн шинж илэрнэ.     3. Цөсний цорго руу цоорвол  механик шарлалт үүсч болно. 4. Гуурсан хоолой руу цоорвол ханиалгаж цэртэй хамт бэтгийн ус, үр уйланхай, хитин бүрхүүлийн тасархай гялгар цайвар зүйл гарна. 5. Ходоод руу цоорвол бэтгийн эдээр бөөлжинө. 6. Гэдэс рүү цоорвол бэтгээр суулгана. 

ТАРХАЛТ:                                                                                     

Антрактидаас бусад бүх тивд тархсан.             

ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ:

Хүний халдварыг голдуу хүүхэд насандаа халдвартай нохойноос гараар дамжин шимэгчийн сагаар эсвэл бохирлогдсон ус, хоол хүнс, хөрс, ялгадасаар дамжуулан авдаг. Ховор тохиолдолд халдвартай амьтны баасаар хоололсон ялаа шимэгчийн өндөгийг тараадаг гэж үкдэг. Нохойны гэдсэн дотор байгаа нас бие гүйцсэн туузан хорхой нь халдварлах чадвар бүхий саг (онкосфер)-ийг боловсруулан гаргадаг. Эдгээр нь баастай хамт гадагшилж, цэцэрлэг, бэлчээрт олон сар амьдрах чадвартай байна. Хүн өвсөн тэжээлтэн зэрэг түүнд мэдрэг завсрын эзэн бэтгийн сагийг залгихад тэр нь хагарч, онкосфер гадагшлан салст давхаргаар дамжин, цусны урсгалаар элэг, уушгинд очин уйланхай хэлбэрт ордог. Бэтэгийн уйланхай агуулсан дотор эрхтэнг идсэн нохой халдвар авна. Хонь болон бусад завсрын эзэд халдвартай нохойн баас бүхий нутаг бэлчээрт бэлчээрлэх үедээ халдвар авна.

 ОНОШЛОГОО:

  • Цусны ерөнхий шинжилгээ: Эозинофил олширно, улаан эсийн тунах хурд хүндэрсэн үед хурдсана, цагаан эсийн тоо идээлсэн үед олширно, зүүн хазайлттай.
  • Цусны биохимийн шинжилгээ: Биллирубин бэтэг цөсний зам руу цоорсон үед ихэснэ, ГОТ, ГПТ– элэгний үйл ажиллагаанд нөлөөлхүйц өндөрсөнө. /Хүндэрсэн бэтэгийн үед/.
  • Рентген шинжилгээ
  • Хэт авиан шинжилгээ
  • Серологийн шинжилгээ
  • Молекул биологийн шинжилгээ:

       ПГУ-ын арга нь бэтэг өвчнийг оношлох аргуудаас өртөг өндөртэй аргад тооцогддог бөгөөд эсрэг бие илэрсэн дээж ба E. granulosus ба E. multilocularis-ын халдварыг хооронд нь ялган оношлоход ашиглахад тохиромжтой юм. Гэвч молекул биологийн арга нь E. granulosus-ын омгуудын тархалт ба ялган оношлогоонд чухал ач холбогдолтой арга юм.

СЭРГИЙЛЭЛТ:

1. Эрсдэлт бүлгийхэнд халдвартай нохойн баасаар дамжин өвчин тархахаас сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгох. Гар угаах, жимс, хүнсний ногоог угааж хэрэглэх халдвартай нохойтой харьцахад хяналт тавих заргийг сайжруулах.

2. Бүрэн болоогүй малын дотор эрхтэн болон халдварласан байж болзошгүй малын эрхтнээр нохойг хооллохгуй байх.

3. Завсарын эзний халдвартай архтнийг гүнзгий булах буюу шатаах.

4. Өндөр эрсдэл бүхий нохойн тоо толгойг бууруулах золбин нохойг устгах.

5. Лабораторийн ажилтнууд шимэгчийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг дагаж мөрдөх.

 

                                                                            

 

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот

Cонгино хайрхан дүүрэг, 20 дугаар хороо

Утас :(976-11) 63-28-53

факс: (976-11) 63-28-53

Цахим хаяг: www.nczd.moh.gov.mn

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Нэвтрэх

..........